Сайтын хуудсууд
Харгалзах огноо: 2014-12-10|Уншсан : 459

Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны цахим хуудсаар дамжуулан Та бүхэнтэй мэндчилж байна.

Төсвийн байнгын хороо бүрэн эрхээ улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт, төрийн санхүү, зээл, татварын бодлого, аудитын асуудал, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл, Улсын Их Хурлын төсөв, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудлуудын хүрээнд хэрэгжүүлдэг.

Эрхэм Та манай цахим хуудаснаас Байнгын хороо, гишүүдийн тухай товч мэдээлэл, Байнгын хороо, харьяалах дэд хороо, ажлын хэсгийн хуралдаануудын мэдээллийг авахаас гадна цахим хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох боломжтой. Таны санал бодол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр болно.
 
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО

Оруулсан огноо: 2012-10-10|Уншсан : 459